2018 онд мөн энэхүү жагсаалтыг тэргүүлж байжээ. Швейцарь улс албан ёсорр Швейцарийн Холбооны улс нь нуур, хөндий болон Альпийн нурууны мөсөн голоор хүрээлэгдсэн 16,000 милл2 бүхий Төв Европын жижиг улс юм. Дэлхийн хамгийн баян улсуудын нэг бөгөөд олон жилийн туршид төвийг сахисан байр суурьтай байсан.
ДНБ: 678,9 $ тэрбум
Хүн ам: 8,5 сая
1хүнд ноогдох ДНБ: 62 125 $
Япон улс нь дөрвөн гол арлаас бүрдсэн Зүүн Азийн улс бөгөөд Дэлхийн хамгийн өндөр мэдлэгтэй, техник технологийн хувьд дэвшилтэт үндэстнүүдийн нэг юм. Японы ихэнх хэсэг нь уулархаг газар, ой модоор хүрээлэгдсэн, суурин амьдралын хэв маягтай. Хөрш улс орнуудын соёлын нөлөө их бөгөөд эртний уламжлалаа барууны соёлтой уялдуулсан.
ДНБ: 4,9 $ их наяд
Хүн ам: 126,8 сая
1хүнд ноогдох ДНБ: 42 942 $
Канад улс нь Хойд Америкийн 2/5 орчим хувийг эзэлдэг бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ Оросын Холбооны улсын дараа 2 дугаарт ордог. Нийт 36 сая оршин суугчтай бөгөөд хүн ам шигүү суурьшсан. Канад хэмээх нэр нь Гэгээн Лоренсийн Ирокезчуудын хэлний тосгон буюу суурин хэмээх утгатай “каната” гэсэн үгнээс гаралтай.
ДНБ: 1,7 $ их наяд
Хүн ам: 36,7 сая
1хүнд ноогдох ДНБ: 48 390 $
Герман нь Европын Холбоон дахь хамгийн их хүн амтай үндэстэн, дэлхийн хамгийн том эдийн засагтай улсуудын нэг ба олон улсын нийгэмлэг дэх үүрэг, оролцоо нь нэгдэн орсон цагаасаа л тогтвортой өсч байгаа юм. Төв Европын 6 улстай хиллэдэг бөгөөд газарзүйн хувьд өөр өөр төрх байдалтай, өмнөд хэсгээрээ Баварийн Альпийн нурууд, хойд хэсгээрээ Балтын тэнгис хүрдэг.
ДНБ: 3,7 $ их наяд
Хүн ам: 82,7 сая
1хүнд ноогдох ДНБ: 50 804 $
Европын баруун хойд хэсэгт байрладаг тус улс нь Англи, Шотланд, Уэйльс болон Ирландын хойд хэсэг гэсэн 4 улсаас бүрдсэн нэгдсэн улс юм. Нийт 243610 км2 газар нутагтай. Их Британи, Умар Ирландын Нэгдсэн Вант улс нь олон улсын эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан болон соёлд асар их нөлөө үзүүлдэг.
ДНБ: 2,6 $ их наяд
Хүн ам: 66,0 сая
1хүнд ноогдох ДНБ: 44 292 $
Шведийн Вант улс нь баруун талаараа Норвеги улс, зүүн талаараа Балтийн тэнгис, Скандинавийн хойгийн ихэнх хэсгийг эзлэн оршдог бөгөөд газар нутгийн хэмжээгээр Европын Холбооны хамгийн том хотуудын нэг. XX зуунд Швед улс нь эдийн засаг, нийгмийн хамгааллын хувьд хүчирхэг улс болон дэлхийн тавцанд гарч ирсэн бөгөөд НҮБ-ын хүний хөгжлийн индексээр топ орнуудын нэг билээ. Мөн дэлхийн алдартай Нобелийн шагналыг үндэслэгч улс юм.
ДНБ: 538,0 $ тэрбум
Хүн ам: 10,1 сая
1хүнд ноогдох ДНБ: 51 185 $
XVII зуунд Британийн эзлэн түрэмгийлэгчид ирэхээс өмнө 50 мянган жилийн тэртээгээс энд хүн анх суурьшсан. Австрали нь эдийн засгаараа дэлхийд 13 дугаарт, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 9 дүгээрт, хүний хөгжлийн индексээрээ 2 дугаарт эрэмбэлэгддэг. Харин амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл болон улс төрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг.
ДНБ: 1,3 $ их наяд
Хүн ам: 24,6 сая
1хүнд ноогдох ДНБ: 50 391 $
Америкийн Нэгдсэн Улс нь Хойд Америк тивд орших бөгөөд Канад, Мексик гэсэн хоёр улстай хиллэж, Номхон далай, Атланын далайгаар хүрээлэгддэг. Анх 1492 онд Америк тивийг нээсэн байна. XVI зуунд Британийн колончлол эхэлсэн бөгөөд колончлогдсон ард иргэд захирагдахыг хүсээгүй учир эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж 1776 онд салан тусгаарлагдаж, 1783 онд Парисын гэрээний дагуу АНУ бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Энэхүү хамгийн анх Европын их колончлолоос гарч, эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласан байна.
ДНБ: 19,4 $ их наяд
Хүн ам: 325,7 сая
1хүнд ноогдох ДНБ: 59 792 $
Норвегийн Вант улс нь Скандинавийн хамгийн баруун хэсэгт орших бөгөөд газар нутгийн ихэнх хэсгийг уул нурууд эзэлнэ. Хүн амын дийлэнх нь өмнөд хэсэгт нийслэл Осло болон хотын ойр орчим оршин амьдардаг байна. Дэлхийн газрын тосны экспортоороо 4-т ордог бөгөөд газрын тос олборлолт нь тус улсын ДНБ-ний ¼ хувийг бүрдүүлдэг.
ДНБ: 398,8 $ тэрбум
Хүн ам: 5,3 сая
1хүнд ноогдох ДНБ: 72 058 $
Дэлхийн түүхэнд өнгөрсөн ба ирээдүйн алинд ч Франц улсын оролцоогүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Баруун Европт орших бөгөөд дэлхийн хамгийн эртний улсуудын нэг юм. Шинжлэх ухаан, улс төр, эдийн засаг, цаашлаад соёл урлагаараа дамжин дэлхий дахинд танигдсан. Францчууд эх орноо геометрийн дүрсээс нь шалтгаалан L’Hexagone буюу "6 өнцөгт" хэмээн нэрлэдэг.
ДНБ: 2,6 $ их наяд
Хүн ам: 67,1 сая
1хүнд ноогдох ДНБ: 44 081 $
"ПИЙК ТРЭЙВЭЛ" ХХК, 2019 он