card

Лос Анжелес | Лас Вегас

Америкийн Нэгдсэн Улс

Лос Анжелес нь Нью Йорк хотын дараа орох АНУ-ын 2 дахь хамгийн их хүн амтай хот ба Өмнөд Калифорниа мужийн соёл, санхүү, худалдааны төв, дэлхийн энтертайнментийн нийслэл, Холливүүдийн өлгий нутаг юм. 

АНУ-ын Невада мужийн хамгийн том хот Лас Вегас нь дэлхийн зугаа цэнгэлийн хамгийн том төв бөгөөд мөрийтэй тоглоом, шоу энтертайнмент болон шөнийн амьдралаараа алдартай олон улсын хэмжээний томоохон амралтын хот. 

Аяллын үнэд багтсан
  • УБ-Инчеон-Лос Анжелес; Лас Вегас-Инчеон-УБ олон улсын нислэгийн тийз
  • 3-4 одтой зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал  
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Гадаад аяллын даатгал
  • Бичиг баримт орчуулгын зардал

Аяллын үнэд багтаагүй

  • Визний хураамж 185 доллар
  • Хөтөлбөрт багтаагүй нэмэлт хоол, үзвэр, үйлчилгээ
  • Тип буюу гарын мөнгө

Аяллын мэдээлэл авах

Аяллын үнэ:

9,900,000₮ + тийз  

Аяллын хуваарь:

2025 оны 1-р сар
Аяллын хугацаа: 

9 шөнө, 10 өдөр

 
  • Аялагчид өглөө 10:00 цагт Чингис хаан олон улсын  шинэ нисэх буудалд цуглана.
  • 12:25 - 16:30 цагийн KE198 нислэгээр Инчеон руу ниснэ.
  • 19:40 - 13:40 цагийн KE011 нислэгээр Лос Анжелес хот руу ниснэ.
  • Лос Анжелес олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрнэ.
  • Зочид буудалдаа очиж бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Оройн хоол

  • "Griffith Observatory" өндөрлөг рүү явж Холливүүд тэмдгийг үзэх бөгөөд мөн Лос Анжелес хотыг тольдон харна.  
  • "Beverly Hills" орчмоор явж сонирхоно.
  • Холливүүдийн алдартай кино одуудаас авахуулаад тив дэлхийн алдартнуудын нэрсийг мөнхөлсөн "Hollywood Walk of Fame" гудамжаар зугаална.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр “Universal Studios” кино студи, сэдэвчилсэн паркаар зочилно. Дэлхийн алдартай кинонуудыг хэрхэн бүтээдэгийг харж, дотор нь орсон мэт бодит мэдрэмж авч, кино урлагийн ертөнцтэй танилцаж, олон төрлийн тоглоомуудаас сонгон тоглож өдрийг зугаатай өнгөрүүлнэ.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Санта Моника руу явж Номхон далайн эрэг орчмоор зугаална.
  • Үдээс хойш чөлөөт цаг ба худалдаа хийх боломжтой.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Дэлхийн шоу, энтертайнментийн төв Лас Вегас хот руу явна.

  • “Bellagio” зочид буудлын хөгжмийн аянд оргилох “Усан оргилуурын шоу” үзнэ.

  • Хотын төв хэсэг Лас Вегас Стрипээр зугаалж, казино тоглож, шөнийн хоттой танилцана.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Аризона мужид орших байгалийн өвөрмөц тогтоцтой "Гранд Канион" үндэсний парк руу аялна.
  • "Hoover Dam" усан цахилгаан станцыг үзнэ.
  • Орой нь буцаж ирж буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр чөлөөт өдөр ба өөрийн хүссэнээрээ амрах, худалдаа хийх боломжтой.

Хоол: Өглөөний цай

  • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
  • Премиум аутлет дэлгүүр орж худалдаа хийнэ.
  • Орой нь McCarran олон улсын нисэх буудал явна.
  • 22:50 цагийн KE006 нислэгээр Инчеоныг зорино. /Цагийн зөрүү нэмэгдэнэ/ 

Хоол: Өглөөний цай

  • 05:20 цагт Инчеон олон улсын нисэх буудалд газардана.
  • 07:45 - 10:25 цагийн KE197 нислэгээр Улаанбаатар хот руу ниснэ.  
  • Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж АНУ-ын Баруун эргийн хотуудаар хийсэн аяллаа өндөрлөнө.

Хөтөлбөр татах

Газрын зураг

Аяллын зураг

Аялалд бүртгүүлэх