card

Аяллын зөвлөгөө

Та аялалд гарах гэж байгаа бол дараах зөвлөмжийг дагаарай.

  • Аялах газраа, мөн ямар аяллын компаниар явахаа сайтар судалж өөрийн цаг зав, амралтандаа тааруулж аялалд гарах
  • Тухайн сонгосон аяллынхаа үнэ төлбөр, гарах хугацаа, хөтөлбөртэй танилцах
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндийн байдлаа хянуулах
  • Хэрэв та хоолны ямар нэгэн дэглэмтэй, эсвэл цагаан хоолтон бол аяллын компанидаа урьдчилан мэдэгдэх
  • Аялах гэж буй газрын тухайн үеийн цаг агаарт тохируулан хувцсаа бэлтгэх (Халуун орон болон ямар нэгэн арал, далайн эрэг дээр очих бол усны хувцас авч явах)
  • Аялалд зайлшгүй хэрэгтэй зүйлсээ бэлтгэх (Үүнд цоожтой цүнх чемодан, мөнгө болон чухал бичиг баримтаа хийх жижиг гар цүнх, үзэг бал, ойр зуурын эм бэлдмэл, шархны лент, нарны хамгаалалтын тос, нарны шил, малгай, зургийн аппарат, утасны цэнэглэгч гэх мэт)
  • Утасны цэнэглэгч болон бусад цахилгаан хэрэгслийн залгуурын оролтыг тухайн орны стандартын дагуу тохируулан авч явах эсвэл нэмэлтээр хувиргагч авч явах хэрэгтэй.
  • Хувийн хэрэгцээндээ зарцуулах мөнгөө тухайн орны хэрэглэгддэг мөнгөн тэмдэгтээр солиулах эсвэл манай улсад ховорхон арилжаалагддаг мөнгөн тэмдэгт бол доллар болгон солиулж тухайн газраа очоод дахин солиулах боломжтой.

Онгоцоор зорчих үед анхаарах зүйлс

  • Туркиш Эйрлайнсаар зорчих бол тээшний хэмжээ 30 кг, гар тээш 55x40x23 хэмжээтэй 8 кг байна. 
  • Бусад авиа компаниар зорчих бол тээшний хэмжээ 23 кг, гар тээш 55x40x20 хэмжээтэй 5 кг байна.
  • Хэрэв та “power bank” авч явах бол гар тээшиндээ хийх хэрэгтэй.
  • Хурц үзүүртэй зүйлс болон шингэн зүйлс, шүдэнз, асаагуур, батерей гэх мэтийг гар тээшинд авч орохгүй байх.
  • Шингэн гоо сайхны бүтээгдэхүүн болох тос, нүүр цэвэрлэгч бусад оо, гель зэрэг нь 100 мл-ээс хэтрэхгүй байх ба 1 литрийн багтаамжтай түгжигддэг уутанд хийсэн байх шаардлагатай.