card

Бидний тухай

Аялал жуулчлалын салбарт ажилласан олон жилийн туршлага дээрээ үндэслэн “ПИЙК ТРЭЙВЭЛ” ХХК-ийг үүсгэн байгуулсан ба гадаад аялал жуулчлалын чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг.   

Европ болон Азийн улс орнуудын эртний түүх соёлоос авахуулаад орчин үеийн хөгжил дэвшлийг харуулсан, жуулчдын хамгийн их зорин очдог, дэлхийн алдартай хотууд болон нүд бишрүүлэм үзэсгэлэнтэй байгалийн сайхнаар тав тухтай аялуулж байна.

Групп аяллуудаас гадна Гэр бүл, Найз нөхөд, Хамт олонд зориулсан бүх төрлийн захиалгат аяллыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг.   

Хамгийн хямд үнийг санал болгож, Чанартай үйлчилгээг үзүүлж, Олон төрлийн чиглэлд сонирхолтой хөтөлбөрүүдийг багтаасан, Сэтгэл ханамж өндөр гайхалтай аяллуудыг хүргэхээр зорин ажиллаж байна.

Адал явдал, амьдралын аз жаргал, өөр өнгийг мэдрүүлж хэзээ ч мартагдашгүй, дурсамжтай аяллын түүхийг тань бүтээх болно.

Амьдрал бол аялал