Герман | Чех | Австри | Унгар | Хорват | Словени
Берлин-Прага-Вена-Будапешт-Загреб-Плитвиц-Задар-Крка-ЛюблянаХ Берлин
Х Прага
Х Вена
Х Будапешт
Х Загреб
Х Плитвиц
Х Задар
Х Крка
Х Любляна
Аяллын үнэд багтсан |
|
Аяллын үнэд багтаагүй |
|
Аяллын мэдээлэл авах
Аяллын үнэ: |
12,500,000₮ | |
Аяллын хуваарь: |
07/08 |
|
Аяллын хугацаа: |
12 шөнө, 13 өдөр |
- Аялагчид өглөө 06:00 цагт Чингис хаан олон улсын шинэ нисэх буудалд цуглана.
- 08:40 – 13:05 цагийн TK237 нислэгээр Турк улсын Истанбул хотыг зорино.
- 16:15 – 18:00 цагийн TK1723 нислэгээр Герман улсын Берлин хот руу ниснэ.
- Бранденбург олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзана.
Хоол: Онгоцонд
- “Brandenburg Gate” ёслолын хаалга
- “Reichtsag Building” парламентын ордон
- “Берлиний хана” зэрэг аялал жуулчлалын алдартай үзвэрүүдийг үзнэ.
- Дараа нь Чех улсын нийслэл Прага хот руу явна.
- Орой нь ирж буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Прага хотын өндөрлөг дээрээс аяллаа эхлүүлнэ.
- Чех улсын Ерөнхийлөгчийн ордон “Прага шилтгээн”
- Готик хэв загвартай “Гэгээн Витусийн сүм”
- Влтава голын дээгүүр сүндэрлэх “Чарлез гүүр”
- Дэлхийн хамгийн өндөр настай “Астрономийн цаг”
- Хуучин хотын талбай зэрэг газруудаар аялна
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Энэ өдөр Австри улсын нийслэл Вена хот руу явна.
- Хотын төв талбай “Stephansplatz”
- Хатан хаан Сисигийн ордон буюу “Шёнбрунн” ордонг үзэж, цэцэрлэгт хүрээлэнгээр зүгаална.
- Эзэн хааны өвлийн ордон буюу “Hofburg” буюу одоогийн Ерөнхийлөгчийн ордны гадна очино.
- “Mariahilfer Strasse” худалдааны гудамжаар явна.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Унгар улсын нийслэл Будапешт хот руу явна.
- “Millennium” хөшөө байрлах “Баатруудын талбай”
- Нео готик хэв загварын дэлхийн хамгийн том Парламентийн ордон
- Хотыг Буда болон Пешт гэсэн баруун, зүүн хэсэгт хуваах “Chain Bridge” буюу Гинжин гүүр зэргийг үзнэ.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид өөрийн хүссэнээр амарч, худалдаа хийх боломжтой.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Өглөөний цайны дараа Хорват улсын нийслэл Загреб хот руу явна.
- Бан Йосип Желачич төв талбайд очино.
- Чөлөөт цагийг өнгөрүүлнэ.
- Дараа нь Хорват улсын байгалийн өвөрмөц тогтоцтой Плитвиц нуурууд руу явна.
- Орой нь ирж буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Плитвиц нуурууд үндэсний паркаар хагас өдөр явган аялал хийнэ.
- Адриатын тэнгисийн Далматийн эрэг орчим 8 км хэсэг газарт голын хөндий 133 метрээр доош бууж, 16 том болон жижиг нуурууд,144 хүрхрээ байдаг.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Хорват улсын хамгийн эртний Задар хот руу явна.
- Задар хотын ойролцоох далайн эрэг дээр очиж амарна.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Крка үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явна.
- Крка голын дагуу 73 км үргэлжилдэг ба 1985 онд Хорват улсын 7 дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэн болж бүртгэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.
- Задар хот руу буцаж ирж буудалдаа амарна.
Хоол: Өглөөний цай, Оройн хоол
- Словени улсын нийслэл Любляна хот руу явна.
- Прешерен төв талбай дээр очино.
- Чоп гудамжинд чөлөөт цагийг өнгөрүүлэн худалдаа хийх боломжтой.
Хоол: Өглөөний цай, Оройн хоол
- Өглөө эрт Любляна Жозе Пучник олон улсын нисэх буудал явна.
- 08:55 – 12:15 цагийн TK1762 нислэгээр Турк улсын Истанбул хотыг зорино.
- 18:25 цагийн TK236 нислэгээр Улаанбаатар хот руу ниснэ.
07:25 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Зүүн Европын 6 улсаар хийсэн аяллаа өндөрлөнө.