Нидерланд | Бельги| Франц | Швейцар | Итали | Австри | Герман
Амстердам-Брюссель-Парис-Женев-Шамони-Милан-Верона-Венец-Зальцбург-Мюнхен-Франкфурт
Уламжлалт салхин тээрэм, алтанзул цэцэг, бяслаг, гауда вааран эдлэл, модон ултай шаахай, унадаг дугуй зэргээрээ алдартай Амстердам
Олон улсын байгууллагууд, улс төр, дипломат болон төрийн албан хаагчид олноор төвлөрөх Европын холбооны засаг захиргааны төв Брюссель
Эртний хаадын ордон, дээдсийн хүрээллийн сууц, олон зууны туршид баригдсан ордон музейтэй Парис
Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Улаан Загалмайн агентлагуудын төв байр зэрэг олон улсын байгууллагууд олноор байрладаг Женев
Анхны өвлийн олимп зохион байгуулагдаж байсан түүхтэй Альпийн нурууны ноён оргил сүндэрлэх Шамони
Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэдгээс гадна хувцас загварын нэр хүнд Милан
2000 жилийн түүхтэй хотын хөгжин цэцэглэлт, архитектурын шийдлээрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Верона Хоолойгоор тусгаарлагдан, 400 гүүрээр холбогдсон, 118 жижиг арлын нэгдэл, 177 сувагтай усан дээрх Венец
Барокко үеийн сүм хийдүүд, нямбайлан зассан ногоон талбайтай, үлгэрийн мэт Зальцбург
Германы 3 дахь том хот, Октоберфест шар айрагны баяр анх үүссэн түүхтэй Мюнхен
Европ тивийн бизнес, санхүүгийн төв Франкфурт
Аяллын үнэд багтсан |
|
Аяллын үнэд багтаагүй |
|
Аяллын мэдээлэл авах
Аяллын үнэ: |
12,500,000₮ | |
Аяллын хуваарь: |
11-р сарын 9 12-р сарын 14 1-р сарын 4 |
|
Аяллын хугацаа: |
12 шөнө, 13 өдөр |
- Аялагчид өглөө 07:00 цагт Чингис хаан олон улсын шинэ нисэх буудалд цуглана.
- 09:05 цагийн OM137 нислэгээр Герман улсын Франкфурт хотыг зорино.
- 11:25 цагт Франкфуртын олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзана.
- Герман улсын Эссэн хот руу явж буудалдаа байрлан амарна.
Хоол: Оройн хоол
- Нидерланд улсын нийслэл Амстердам хотод ирнэ.
- Хааны ордон байрлах “Дам” төв талбай
- “Madame Tussauds” лааны тосон музей үзнэ.
- Хотын төвөөр чөлөөт цагийг өнгөрүүлнэ.
- Бельги улсын нийслэл Брюссель хот руу явна.
- “Атом” цогцолборын гадна очино.
- ЮНЕСКО-д бүртгэгдсэн “Grand Place” төв талбай
- “Manneken Piss” хүүхдийн хөшөөг үзнэ.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Өглөөний цайны дараа Парис хот руу хөдөлнө.
- Хотын хамгийн өндөрлөг цэг Монмарт руу явна.
- "Ариун зүрхэн сүм"-ээр зочилно.
- "Зураачдын хотхон"-оор явж сонирхоно.
- Дэлхийн хамгийн том, хамгийн их хүн зочилдог "Луврын музей" үзнэ.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- "Эйфелийн цамхаг" дээр гарч хотыг тольдон харна.
- Парис хотын төвөөр Сейна мөрний усан онгоцны аялал хийнэ.
- "Ялалтын хаалга"-ны дэргэд очиж зургаа авахуулна.
- "Элисейн өргөн чөлөө"-гөөр явж чөлөөт цагийг өнгөрүүлнэ.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Энэ өдөр Швейцар улсын Женев хот руу явна.
- Женевт ирж хотын билэгдэл болсон “Jet d'Eau” усан оргилуур
- Дэлхийд алдартай Швейцарын цаг үйлдвэрлэгч нартаа зориулсан “Цэцгэн цаг”
- НҮБ-ын байр зэрэг газруудаар аялал хийнэ.
- Дараа нь Франц улсын Аннемас хотод буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Альпийн нурууны ноён оргил "Монблан" сүндэрлэх Шамони руу явна.
- Кабль караар дээшээ гарах бол нэмэлт төлбөртэй.
- Тухайн үеийн цаг агаараас хамаарна.
- Үзэсгэлэнтэй байгальд буудалдаа тухлан амарна.
Хоол: Өглөөний цай
- Итали улсын загварын хот Милан руу хөдөлнө.
- Зургаан зууны турш баригдсан "Миланы сүм" үзнэ.
- Дэлхийн анхны худалдааны цогцолборуудын нэг "Галерей Витторио Эмануэл II" их дэлгүүр орно.
- Дараа нь чөлөөт цаг ба худалдаа хийх боломжтой.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Итали улсын усан дээрх Венец хот руу явна.
- Хамгийн гоёмсог хйицтэй "Риалто" гүүр
- "Гэгээн Маркийн талбай" дээр очино.
- Гранд канал дундуур усан таксигаар аялна.
- Орой нь хотоос гарч буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Дэлхийн суут хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг Австри улсын Салзбург хот руу явна.
- Ойн модон дунда байрлах “Голлингер” хүрхрээ үзнэ.
- Моцартын амьдарч байсан гэр, хөшөө дурсгал
- Хотын түүхэн хэсэг “Альтштадт” орчмоор аялал хийнэ.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Германы 3 дахь том хот, Бавари мужийн нийслэл Мюнхен хот руу явна.
- “Мариенплац” төв талбай дээр очиж хотын захиргаатай танилцана.
- Хотын төвд чөлөөт цагийг өнгөрүүлэн.
- Үдээс хойш Европ тивийн бизнес, санхүүгийн төв Германы Франкфурт хот руу явна.
- Орой нь ирж буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөөний цай, Оройн хоол
- Өглөөний цайны дараа хуучин хотын төв “Ромерберг” талбай дээр очино.
- Дараа нь чөлөөт цаг ба худалдаа хйинэ.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
- Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
- Франкфуртын олон улсын нисэх буудал явна.
- 13:35 цагийн OM138 нислэгээр Улаанбаатар хотыг зорино.
- 04:45 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Европын 7 улсын 10 хотоор хийсэн аяллаа өндөрлөнө.
Хоол: Өглөөний цай