card

Франц | Бельги | Нидерланд | Герман | Дани | Норвеги | Швед

Парис-Брюссель-Амстердам-Хамбург-Копенхаген-Осло-Стокгольм

Энэхүү аяллын давуу тал нь Швед-Финланд улсуудын хооронд Балтын тэнгис дээгүүр 24 цагийн туршид усан онгоцоор аялна. Тус онгоц нь дотроо бассейн саун, баар ресторан, татваргүй барааны дэлгүүр, диско шоу, казино зэрэг олон төрлийн цогц үйлчилгээтэй. 

Эртний хаадын ордон, дээдсийн хүрээллийн сууц, олон зууны туршид баригдсан ордон музейтэй Парис 
Олон улсын байгууллагууд, улс төр, дипломат болон төрийн албан хаагчид олноор төвлөрөх Европын холбооны засаг захиргааны төв Брюссель  
Уламжлалт салхин тээрэм, алтанзул цэцэг, бяслаг, гауда вааран эдлэл, модон ултай шаахай, унадаг дугуй зэргээрээ алдартай Амстердам  
Герман улсын 2 дахь том хот төдийгүй усан боомтоороо алдартай Хамбург  
Дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудын нэг, ногоон хот гэдгээрээ алдартай, дундад зууны үеийн онцлогтой Копенхаген 
Байгалийн хий, усны эрчим хүч, загас, ой, эрдэс бодисын арвин баялагтай Норвеги улсын нийслэл Осло 
Дэлхийд алдартай Нобелийн шагналыг үндэслэгчийн эх орон, орчин үеийн өндөр хөгжилтэй, иргэдийн амьдралын түвшин өндөр Швед улсын Стокгольм 

Аяллын үнэд багтсан
  • УБ-Истанбул-Парис; Стокгольм-Истанбул-УБ нислэгийн тийз
  • 3-4 одтой зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Аяллын унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал
  • Бичиг баримт орчуулгын зардал

Аяллын үнэд багтаагүй

  • Визний хураамж 60 евро
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөлбөрт багтаагүй бусад зардлууд

Аяллын мэдээлэл авах

Аяллын үнэ:

7,500,000₮  

Аяллын хуваарь: 

01 сарын 21  
Аяллын хугацаа: 

11 шөнө, 12 өдөр 

 
  • Аялагчид өглөө 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана.
  • 10:50 14:30 цагийн TK363 нислэгээр Истанбул хотыг зорино.
  • 20:10 22:05 цагийн TK1829 нислэгээр Парис хот руу ниснэ.
  • Парисын Charles de Gaulle олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзана.

Хоол: Онгоцонд

  • Парис хотын аяллаа эхлүүлж “Эйфелийн цамхаг” дээр гарч хотыг тольдон харна.
  • 35 мянга орчим урлагийн гайхамшигт бүтээлүүдтэй “Луврын музей” үзнэ.
  • Дараа нь “Элисейн өргөн чөлөө”-гөөр явна.  
  • “Ялалтын хаалга” дээр очиж зургаа авахуулна.
  • Монмарт өндөрлөг рүү явж “Ариун зүрхэн сүм”-ээр зочилно. “Зураачдын хотхон”-ыг сонирхоно.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Бельги улсын нийслэл Брюссель хот руу явна.
  • ЮНЕСКО-д бүртгэгдсэн “Grand Place” төв талбай
  • “Manneken Piss” буюу Брюссель хотын бэлэг тэмдэг болсон хүүхдийн хөшөө
  • “Атом” цогцолбор зэрэг газруудыг үзнэ.
  • Орой нь зочид буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Нидерланд улсын нийслэл Амстердам хот руу явна.
  • Хааны ордон байрлах “Дам” төв талбай
  • Хотын канал дундуур усан онгоцоор аялна.
  • Европын хамгийн том “Улаан дэнлүүний гудамж”
  • Шөнийн Амстердам хоттой танилцана.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Герман улсын 2 дахь том хот Хамбург рүү явна.
  • “Beatles” хамтлагийн нэрэмжит талбай
  • Жуулчдын саатаж алжаалаа тайлах дуртай амралт, зугаа цэнгэлийн  “Reeperbahn” гудамж
  • Дараа нь чөлөөт цагийг өнгөрүүлэн худалдаа хийх боломжтой.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Дани улсын нийслэл Копенхаген хот руу хөдөлнө.
  • Балтын тэнгис рүү орж байгаа бүхнийг харж хандахийн билэгдлээр бүтээгдсэн “Лусын дагиний хөшөө”
  • Өвөрмөц хэв маягтай Копенхаген хотын төв талбайгаар аялна.
  • Орой нь буудалдаа байрлан амарна. 

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Норвеги улсын нийслэл Осло хот руу явна.
  • Норвеги улсын Парламентын ордон буюу “Storting Building”
  • Дэлхийн хамгийн том уран баримлын “Вигеланд” паркаар зочилно.
  • Ослогийн хойд хэсэг буюу барилга, худалдааны бүсэд орших “Дуурийн театр” зэргийг үзнэ.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Шведийн вант улсын нийслэл Стокгольм хот руу явна.
  • Алтан титэмт оройтой, 106 метрийн өндөр цамхаг бүхий “Хотын захиргаа” 
  • Хуучин хотын төв хэсэг зэрэг газруудаар аялна.
  • "Хүслийн хүү" хэмээх бяцхан хөшөөг үзнэ.
  • Орой нь буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Швед-Финланд улсуудын хооронд буюу Стокгольм хотоос Финландын Росала арал руу Балтын тэнгис дээгүүр 24 цагийн туршид усан онгоцоор аялна.
  • Тус онгоц нь дотроо бассейн саун, баар ресторан, татваргүй барааны дэлгүүр, диско шоу, казино зэрэг олон төрлийн үйлчилгээтэй.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Үдээс хойш Стокгольм хотод буцаж ирнэ.
  • “Mall of Scandinavia” худалдааны төвд чөлөөт цагийг өнгөрүүлэн худалдаа хийх боломжтой.

Хоол: Өглөөний цай, Оройн хоол

 

  • Өглөө Арланда олон улсын нисэх буудал явна.
  • 11:3517:10 цагийн TK1794 нислэгээр Стокгольм хотоос Истанбул хотыг зорино.
  • 19:55 цагийн TK362 нислэгээр Улаанбаатар хотыг зорино.

Хоол: Өглөөний цай

 
  • 09:20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Европын 7 улсаар хийсэн аяллаа өндөрлөнө.
Хөтөлбөр татах

Газрын зураг

Аяллын зураг

Аялалд бүртгүүлэх