card

Сан Франциско | Лос Анжелес | Лас Вегас

Америкийн Нэгдсэн Улс

Сан Франциско хот нь АНУ-ын эдийн засгаараа тэргүүлдэг Калифорниа мужийн төв хэсэгт орших ба сэрүүн зун, өтгөн манан, эгц толгод, архитектурын хосгүй бүтээл “Алтан хаалга” гүүр зэргээрээ алдартай. 

Лос Анжелес нь Нью Йорк хотын дараа орох АНУ-ын 2 дахь хамгийн их хүн амтай хот ба Өмнөд Калифорниа мужийн соёл, санхүү, худалдааны төв, дэлхийн энтертайнментийн нийслэл, Холливүүдийн өлгий нутаг юм. 

АНУ-ын Невада мужийн хамгийн том хот Лас Вегас нь дэлхийн зугаа цэнгэлийн хамгийн том төв бөгөөд мөрийтэй тоглоом, шоу энтертайнмент болон шөнийн амьдралаараа алдартай олон улсын хэмжээний томоохон амралтын хот. 

Аяллын үнэд багтсан
  • УБ-Инчеон-Сан Франциско; Лас Вегас-Инчеон-УБ олон улсын нислэгийн тийз
  • Зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал  
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал
  • Бичиг баримт орчуулгын зардал

Аяллын үнэд багтаагүй

  • Визний хураамж 160 доллар
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөлбөрт багтаагүй бусад зардлууд 

Аяллын мэдээлэл авах

Аяллын үнэ:

8,500,000₮  

Аяллын хуваарь:

 
Аяллын хугацаа: 

9 шөнө, 10 өдөр

 
  • Аялагчид 15:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана.
  • 17:10 21:20 цагийн KE868 нислэгээр Инчеоныг зорино.
  • Транзит зочид буудалд байрлан амарна.

Хоол: Онгоцонд

  • 16:00 09:25 цагийн KE23 нислэгээр Сан Франциско хот руу ниснэ.
  • Сан Франциско олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрнэ.
  • Архитектурын гайхамшигт бүтээн байгуулалтын нэг “Golden Gate” гүүрэн дээр очиж үзнэ.
  • Мушгиралдсан гудамж “Lombard Street”
  • “Загасчны зогсоол” буюу “Fisherman’s Wharf” газруудаар аялна.

Хоол: Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Лос Анжелес хот руу хөдөлнө.
  • Холливүүдийн алдартай кино одуудаас авахуулаад тив дэлхийн алдартнуудын нэрсийг мөнхөлсөн “Hollywood Walk of Fame” гудамжаар алхана.
  • “Griffith Observatory” өндөрлөг рүү явж Холливүүд тэмдгийг үзэх бөгөөд мөн Лос Анжелес хотыг бүхэлд нь тольдон харна..

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр “Universal Studios” кино студи, сэдэвчилсэн паркаар аялж дэлхийн алдартай кинонуудыг хэрхэн бүтээдэгийг харж, дотор нь орсон мэт бодит мэдрэмжийг авч, кино урлагийн ертөнцтэй танилцана. .

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Санта Моника руу явж далайн эрэг дээр амарна.   
  • Үдээс хойш чөлөөт цаг ба худалдаа хийх боломжтой.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Лас Вегас хот руу явна.
  • Хотын төв хэсэг Лас Вегас Стрипээр зугаална. Энд алдартай зочид буудлууд, казино бий.
  • “Bellagio” зочид буудлын хөгжмийн аянд оргилох “Усан оргилуурын шоу”
  • “Ceasers” зочид буудлын Италийн сонгодог хэв маягийг илтгэсэн өвөрмөц дизайнтай танхимуудаар явж үзнэ.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Аризона мужид орших байгалийн өвөрмөц тогтоцтой хавцал бүхий “Гранд Канион” үндэсний парк руу аялна.
  • Колорадо гол хэдэн сая жилийн турш урсах явцдаа уг хавцлыг үүсгэсэн түүхтэй ба 446 км үргэлжилдэг.
  • Замдаа “Hoover Dam” усан цахилгаан станцыг үзнэ.
  • Орой нь буцаж ирж буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн чөлөөт цаг ба “Premium Outlet” орж худалдаа хийнэ.
  • Орой нь McCarran олон улсын нисэх буудал явна.
  • 22:50 цагийн KE6 нислэгээр Инчеоныг зорино.
  • /Цагийн зөрүү хамаарна/  . 

Хоол: Өглөөний цай

  • 05:15 цагт Инчеон олон улсын нисэх буудалд газардана.
  • 13:0015:50 цагийн KE867 нислэгээр Улаанбаатар хотыг зорино.
  • Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж АНУ-ын Баруун эргийн 3 хотоор хийсэн аяллаа өндөрлөнө.

Хөтөлбөр татах

Газрын зураг

Аяллын зураг

Аялалд бүртгүүлэх