card

Сан Франциско | Лос Анжелес | Лас Вегас

Америкийн Нэгдсэн Улс

Сан Франциско хот нь АНУ-ын эдийн засгаараа тэргүүлдэг Калифорниа мужийн төв хэсэгт орших ба сэрүүн зун, өтгөн манан, эгц толгод, архитектурын хосгүй бүтээл “Алтан хаалга” гүүр зэргээрээ алдартай. 

Лос Анжелес нь Нью Йорк хотын дараа орох АНУ-ын 2 дахь хамгийн их хүн амтай хот ба Өмнөд Калифорниа мужийн соёл, санхүү, худалдааны төв, дэлхийн энтертайнментийн нийслэл, Холливүүдийн өлгий нутаг юм. 

АНУ-ын Невада мужийн хамгийн том хот Лас Вегас нь дэлхийн зугаа цэнгэлийн хамгийн том төв бөгөөд мөрийтэй тоглоом, шоу энтертайнмент болон шөнийн амьдралаараа алдартай олон улсын хэмжээний томоохон амралтын хот. 

Аяллын үнэд багтсан
  • УБ-Инчеон-Сан Франциско; Лас Вегас-Инчеон-УБ олон улсын нислэгийн тийз
  • 3-4 одтой зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал  
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Гадаад аяллын даатгал
  • Бичиг баримт орчуулгын зардал

Аяллын үнэд багтаагүй

  • Визний хураамж 185 доллар
  • Хөтөлбөрт багтаагүй нэмэлт хоол, үзвэр, үйлчилгээ
  • Тип буюу гарын мөнгө

Аяллын мэдээлэл авах

Аяллын үнэ:

   

Аяллын хуваарь:

 
Аяллын хугацаа: 

9 шөнө, 10 өдөр

 
  • Аялагчид Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана.
  • Инчеон олон улсын нисэх буудал руу ниснэ.
  • Дараа нь АНУ-ын Сан Франциско хот руу ниснэ.
  • Сан Франциско олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрнэ.
  • Зочид буудалдаа очиж бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Оройн хоол

  • Энэ өдөр Сан Франциско хотын аялал хийнэ.  
  • Архитектурын гайхамшигт бүтээн байгуулалтын нэг “Golden Gate” гүүрэн дээр очиж зургаа авахуулна.
  • Мушгиралдсан гудамж “Lombard Street”
  • Загасчны зогсоол буюу “Fisherman’s Wharf” газруудаар аялна.
  • Сан Франциско хотын төвөөр явж танилцана.   

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Лос Анжелес хот руу хөдөлнө.
  • Холливүүдийн алдартай кино одуудаас авахуулаад тив дэлхийн алдартнуудын нэрсийг мөнхөлсөн “Hollywood Walk of Fame” гудамжаар зугаална.
  • “Griffith Observatory” өндөрлөг рүү явж Холливүүд тэмдгийг үзэх бөгөөд мөн Лос Анжелес хотыг тольдон харна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр “Universal Studios” кино студи, сэдэвчилсэн парк орно.
  • Дэлхийн алдартай кинонуудыг хэрхэн бүтээдэгийг харж, дотор нь орсон мэт бодит мэдрэмж авч, кино урлагийн ертөнцтэй танилцаж, олон төрлийн тоглоомуудаас сонгон тоглож өдрийг зугаатай өнгөрүүлнэ.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Санта Моника руу явж Номхон далайн эрэг дээр очиж амарна.
  • Үдээс хойш чөлөөт цаг ба худалдаа хийх боломжтой.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Дэлхийн шоу, энтертайнментийн төв Лас Вегас хот руу явна.
  • Хотын төв хэсэг Лас Вегас Стрипээр зугаална.
  • “Bellagio” зочид буудлын хөгжмийн аянд оргилох “Усан оргилуурын шоу”
  • “Ceasers” зочид буудлын Италийн сонгодог хэв маягийг илтгэсэн өвөрмөц дизайнтай танхимуудаар явж үзнэ.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Аризона мужид орших байгалийн өвөрмөц тогтоцтой хавцал бүхий “Гранд Канион” үндэсний парк руу аялна.   
  • Орой нь буцаж ирж буудалдаа байрлан амарна. 

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
  • Премиум аутлет дэлгүүр орж худалдаа хийнэ.
  • Орой нь McCarran олон улсын нисэх буудал явна.
  • Инчеон олон улсын нисэх буудал руу ниснэ.
  • /Цагийн зөрүү нэмэгдэнэ/ 

Хоол: Өглөөний цай

  • Өглөө нь Инчеон олон улсын нисэх буудалд газардана.
  • Дараа нь Улаанбаатар хот руу ниснэ.  
  • Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж АНУ-ын Баруун эргийн 3 хотоор хийсэн аяллаа өндөрлөнө.

Хөтөлбөр татах

Газрын зураг

Аяллын зураг

Аялалд бүртгүүлэх