Герман | Чех | Австри | Унгар

Берлин-Прага-Вена-Будапешт

Берлин хотын ханыг буулгасанаар хоёр Герман улс нэгдэн нийлж Берлин хот нь хуваагдмал хотоос дэлхийн хот болон хөгжсөн. Берлин нь улс төр, соёл урлаг, мэдээлэл, шинжлэх ухааны томоохон төвд тооцогдох дэлхийн хотуудын нэг юм. 
Прага хотыг илтгэсэн алтан оройтой, улбар шар дээвэр зонхилсон барилгууд, Чарлезийн гүүрэн дээр сонсогдох сайн дурын хөгжимчдийн нэр нь үл мэдэгдэх баясгалантай аяз гээд жинхэнэ утгаараа сонгодог урлагийн хот юм.
Вена хотын төв уран барилгуудын цуглуулга гэмээр сэргэн мандалтын үеийн гоёмсог барилгууд шил дараалан байдаг. Грек, Ромын соёл түшиглэсэн уран зураг, хөгжим, уран зохиол, гүн ухаан, шинжлэх ухааны шинэ бүтээл, ололтууд хэрхэн Европт түгэн дэлгэрсэнийг нэг дороос харах боломжтой. 
Дунай мөрний баруун эргийн Буда, Обуда хэмээх хоёр сууринг зүүн эргийн Пешт сууринтай нэгтгэсэнээр "Будапешт" хот үүссэн түүхтэй. Буда цайз, Парламентийн ордон, Загасчдын ордон, Баатарчуудын талбайг үзэж, Дуна мөрний үзэсгэлэнт гүүрүүдээр алхаж дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэгээр аялна. 

Аяллын үнэд багтсан
  • УБ-Берлин-УБ олон улсын нислэгийн тийз
  • 3-4 одтой зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Аяллын унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал
  • Бичиг баримт орчуулгын зардал

Аяллын үнэд багтаагүй

  • Визний хураамж 60 евро
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөлбөрт багтаагүй бусад зардлууд

Аяллын мэдээлэл авах

Аяллын үнэ:

6,200,000₮  

Аяллын хуваарь:  

   

Аяллын хугацаа: 

7 шөнө, 8 өдөр

 
  • Аялагчид өглөө эрт 06:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана.
  • 07:55 13:35 цагийн OM135 нислэгээр Берлин хотыг зорино.
  • Тегел олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзан зочид буудалдаа очиж бүртгэл хийлгэнэ.
  • Шөнийн Берлин хоттой танилцан оройн хоолоо идээд амарна.

Хоол: Оройн хоол

  • Германы хамгийн алдартай XVIII зууны үеийн “Brandenburg Gate” Ёслолын хаалга
  • “Reichtsag” Парламентийн ордон
  • “Берлиний хана” зэрэг аялал жуулчалын алдартай үзвэрүүдийг үзнэ.
  • Дараа нь Чех улсын нийслэл Алтан Прага хотын зүг хөдөлнө.
  • Орой нь ирж буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Прага хотын өндөрлөг дээрээс аяллаа эхлүүлнэ.
  • Дэлхийн хамгийн эртний шилтгээн болох XIX зуунд баригдсан “Прага шилтгээн”
  • Готик хэв загвартай “Гэгээн Витусийн сүм”
  • 621 метрийн урттай Влтава голын дээгүүр сүндэрлэх “Чарлез чулуун гүүр”
  • Дэлхийн хамгийн өндөр настай “Астрономийн цаг”
  • “Хуучин хотын талбай” зэрэг газруудаар аялна.
  • Орой нь Австрийн Вена хотод ирж хононо.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Вена хотын аялал хийнэ.
  • Хотын төв талбай “Stephansplatz”
  • Хатан хаан Сисигийн ордон буюу “Шёнбрунн” ордон, цэцэрлэгт хүрээлэнгээр зүгаална.
  • Эзэн хааны өвлийн ордон буюу “Hofburg” буюу одоогийн “Ерөнхийлөгчийн ордон”
  • Грекийн сэргэн мандалтын хэв загварын “Парламентийн ордон”
  • “Mariahilfer Strasse” худалдааны гудамжаар явна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Унгар улсын нийслэл Будапешт хот руу явна.
  • 36 метрийн өндөр “Millennium” гэрэлт хөшөө байрлах “Баатруудын талбай”
  • 13-р зуунд Монголын Эзэнт гүрэнд Унгар эзлэгдэх үед баригдсан “Buda Castle” буюу “Буда Шилтгээн”
  • 1886 онд баригдсан Нео-Готик хэв загварын Дэлхийн хамгийн том “Парламентийн ордон”
  • Хотыг Buda болон Pest гэсэн баруун, зүүн хэсэгт хуваах “Chain Bridge” буюу Гинжин гүүр

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Чех улсад төдийгүй дэлхийд халуун рашаан, сувиллаараа алдартай Карлови Вари хот руу явна.
  • Замдаа XII зуунд баригдсан 800 жилийн түүхтэй хамгаалалтын цайз “Loket Castle”-ийг үзэж сонирхоно.
  • Халуун рашаанд орж, алжаалаа тайлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Берлин хот руу хөдөлнө.
  • Үдээс хойш Берлинд ирж чөлөөт цаг ба худалдаа хийх боломжтой.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн Тегел олон улсын нисэх буудал явна.
  • 14:55 06:50 цагийн OM136 нислэгээр Улаанбаатар хотыг зорино.
  • Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Европын 4 улсын 5 хотоор хийсэн аяллаа өндөрлөнө.

Хоол: Өглөөний цай

Хөтөлбөр татах

Газрын зураг

Аяллын зураг

Аялалд бүртгүүлэх