card

Истанбул аялал

Туркийн эртний нийслэл хотын аялал

Хуучны ертөнцийн төв хэсэгт байрлах Истанбул хот нь зуу зуун жилийн туршид соёл иргэншлийн хосгүй мөрийг хадгалсаар ирсэн дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Ази, Европ тивийг "Босфорын хоолой"-гоор хоёр хэсэгт хувааж, хоёр тивийг хооронд нь тэгнэж байрласан дэлхийн цорын ганц хот мөн. 2500 гаруй жилийн түүхтэй Истанбул нь далай тэнгис, эх газар хосолсон стратегийн чухал байршлаараа эртнээс өнөөг хүртэл чухал худалдааны төв байсаар ирсэн. Энэ хот дэлхийн түүхнээ нэрээ дуурсгасан 3 эзэнт гүрэн болох Ром, Визант, Османы эзэнт гүрнүүдийн нийслэл хот байсан бөгөөд 1600 гаруй жилийн туршид энэхүү нутаг дэвсгэрийг 120 гаруй эзэн хаан, султанууд ноёрхон захирч байв. 7 толгод дээр үүсгэн байгуулагдаж байсан Истанбулыг Туркийн урлагийн сонгодог "титмүүд" мэт бүтээлүүд чимж, Султаны сүмүүдтэйгээ сүрлэг, гайхалтай, амар амгалан дүр төрхтэй харагддаг. Истанбул хотын түүхэн дүүргүүд нь хүн төрөлхтний үнэт эрдэнэ болсон ЮНЕСКО-гийн жагсаалтанд бүртгэгдэж, дэлхийн өв болсон. Энд хүн өөрийгөө өнгөрсөн өнөөдөр хоёрын дундах зүүд зэрэглээ дундуур явж байгаа мэтээр төсөөлнө.

Аяллын үнэд багтсан
  • УБ-Истанбул-УБ нислэгийн тийз
  • 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Аяллын унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй

  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөлбөрт багтаагүй бусад зардлууд

Аяллын мэдээлэл авах

Аяллын үнэ: 3,290,000₮  
Аяллын хуваарь:     
Аяллын хугацаа:  5 шөнө, 6 өдөр  
  • Аялагчид өглөө эрт 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана.
  • 10:50  14:30 цагийн TK363 нислэгээр Истанбул хотыг зорино.
  • Истанбулын олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзан оройн хоолоо идээд зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Оройн хоол 

  • Энэ өдөр аяллаа эхлүүлж “Гранд базаар” зах, “Султан Ахмет” болон “Hagia Sophia” сүм зэрэг Истанбул хотын түүх дурсгалын хамгийн алдартай газруудыг үзнэ.
  • Дараа нь “Eminonu” далайн эрэг дагуу зугаалж Босфорын хоолойгоор усан онгоцны аялал хийнэ.
  • Орой нь Ази-Европ тивийг холбосон Босфорын гүүрний дэргэд очиж зургаа авахуулан шөнийн Истанбул хоттой танилцана. 

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

  • Өглөөний цайны дараа Турк улсын алдартай барилга, байгууламжуудыг жижигрүүлэн урласан “Миниатурк” паркаар зугаална.
  • Оттоманы эзэнт гүрний Султан хаадууд болон Ататуркийн амьдарч байсан “Долмабахче” хааны ордноор зочилно.
  • Дараа нь “Таксим” төв талбай дээр очиж үзэн оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

  • Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид өөрийн хүссэнээр худалдаа хийх боломжтой. /Зөвхөн хөтөчөөр үйлчилнэ/

Хоол: Өглөөний цай

  • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн чөлөөт цаг.
  • Истанбулын олон улсын нисэх буудал явна. 
  • 19:55 цагийн TK362 нислэгээр Улаанбаатар хотыг зорино.

Хоол: Өглөөний цай

 
  • 09:20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Ази-Европ тивийг холбосон Туркийн Истанбул хотоор хийсэн аяллаа өндөрлөнө.
Хөтөлбөр татах

Газрын зураг

Аяллын зураг

Аялалд бүртгүүлэх