card

Дубай | Истанбул

Арабын Нэгдсэн Эмират Улс - Турк

Ойрхи Дорнодын хойг дээр орших Арабын Нэгдсэн Эмират Улс нь 7 Эмират мужтай. Түүний нэг болох Дубай хот нь улсынхаа хамгийн их хүн амтайд тооцогддог, харин газар нутгийнхаа хэмжээгээр нийслэл Абу Даби хотын дараа 2 дугаарт ордог. Элсэн цөл дэх баянбүрд хэмээгдэх Дубай хот нь газрын тосны баялагаа ашиглан хэдхэн арван жилийн дотор маш хурдацтай хөгжиж дэлхийн хэмжээний хот болж чадсан юм. Орлогын эх үүсвэр нь анх газрын тос байсан бол одоо аялал жуулчлал, нисэх хүчин, үл хөдлөх хөрөнгийн бизнес, банк санхүүгийн үйлчилгээ зэрэг нь санхүүгийн гол хөдөлгөгч хүч нь болоод байна. Дубай хот нь сүрлэг өндөр барилга байгууламж мөн хүний гараар бүтсэн хиймэл арал, тансаг зэрэглэлийн зочид буудлууд, томоохон худалдааны төвүүдээрээ алдартай. 

АНЭУ-ын эдийн засаг, аж үйлдвэр, улс төр, соёлын төв болсон нийслэл Абу Даби хот нь Персийн булангийн T хэлбэртэй арал дээр байрладаг улсынхаа хамгийн том газар нутагтай хот ба ойролцоогоор 200-аад жижиг арлуудыг багтаасан байдаг. 1970-аад оны үед 600,000 хүн амтайгаар төлөвлөн хотыг байгуулж байсан. Сувдны бизнес, худалдаа наймаа Абу Дабид нилээн явагддаг байсан ба 1930 оноос сувдны худалдаа зогсож газрын тос олборлох болсон. Дэлхийн газрын тосны нийт батлагдсан нөөцийн 9.8%, байгалийн хийн 4.6% нь АНЭУ-д байдаг бол үүний 90% гаруй нь Абу Дабид байдаг ба ДНБ-ий 56% нь бүтээгддэг мөн түүнчлэн улсынхаа хамгийн баян хот юм. 

Аяллын үнэд багтсан
  • УБ-Истанбул-Дубай-Истанбул-УБ нислэгийн тийз
  • 4 одтой зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Аяллын унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй

  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөлбөрт багтаагүй бусад зардлууд
  • Нутгийн хөтөч, жолоочийн тип

Аяллын мэдээлэл авах

Аяллын үнэ:

4,890,000₮

 
Аяллын хуваарь:   03 сарын 19  
Аяллын хугацаа:  7 шөнө, 8 өдөр  
  • Аялагчид өглөө эрт 08:45 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана.
  • 10:45 – 14:25 цагийн TK363 нислэгээр Истанбул хотыг зорино.
  • 19:3501:05 цагийн TK760 нислэгээр Дубай хот руу ниснэ.
  • Дубай олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа зочид буудалдаа очиж бүртгэл хийлгэн амарна.

Хоол: Онгоцонд

  • Өглөөний цайны дараа өдрийн хоол хүртэл амарна.
  • Үдээс хойш жийп загварын авто машинтай элсэн цөлөөр давхих адал явдал бү­хий сонирхолтой “Сафари” аялал эхэлнэ.
  • Араб тэмээ унаж ү­зэн, шиша усан тамхи татаж, Араб кофе ууж, гаран дээрээ Хена зураг зуруулж, Арабын ү­ндэсний бэлх­­үүсний б­үжиг буюу Белли денс болон Танурa б­үжгийг ­үзэж сонирхоно.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол

  • Алтны захаар орж үзэн Абра усан таксигаар явна.
  • Дубайн эртний түүхийг өгүүлэх “Дубай музей” үзнэ.
  • “Жумейра” далайн эргээр зугаалж 7 одтой “Бурж Ал Араб” зочид буудлын дэргэд зургаа авахуулна.
  • Дэлхийн хамгийн өндөр барилга “Бурж Халифа”-гийн 124 давхарт гарч үзнэ.
  • Дэлхийн хамгийн том худалдааны төв “Дубай Молл”-оор явах ба энд мөн “Дубай акуариум” бий.
  • Орой нь хөгжмийн аянд оргилох “Усан шоу” үзнэ.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол 

  • Өглөөний цайны дараа “Палм Жумейра” хиймэл арлын  5 одтой “Атлантис” зочид буудал руу явна.
  • Aquaventure усан паркад тоглон төрөл бүрийн гулгууруудаас сонгон гулгаж, далайн эрэг дээр амарч өдрийг хөгжилтэй өнгөрүүлнэ.
  • Дараа нь Lost Chambers акуариумаар зочилно.
  • Орой нь тэнгэр баганадсан барилгуудтай “Дубай Марина” хэсгээр Dhow Cruise” усан онгоцоор аялж оройн зоогоо барина.

Хоол: Өглөөний цай, Оройн хоол

  • Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид өөрийн хүссэнээр амарна.  
  • “Алтны зах” болон бусад худалдааны төвөөр орж худалдаа хийх боломжтой.   

Хоол: Өглөөний цай

  • 08:3512:50 цагийн TK763 нислэгээр Истанбул хотыг зорино.
  • Истанбул олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзана.
  • “Гранд базаар” зах, “ Султан Ахмет” болон “Hagia Sophia” сүм зэрэг Истанбул хотын түүх дурсгалын хамгийн алдартай газруудаар аялна.
  • Дараа нь чөлөөт цаг ба худалдаа хийх боломжтой.

 

Хоол: Өглөөний цай, Оройн хоол

  • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн чөлөөт цаг ба худалдаа хийх боломжтой.
  • Истанбулын олон улсын нисэх буудал явна. 
  • 19:50 цагийн TK362 нислэгээр Улаанбаатар хотыг зорино.

Хоол: Өглөөний цай

  • 09:15 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж АНЭУ-ын Дубай, Туркийн Истанбул хотуудаар хийсэн аяллаа өндөрлөнө.
Хөтөлбөр татах

Газрын зураг

Аяллын зураг

Аялагч Энхтуяа

Танай аяллын группээр Дубай аялаад ирсэн тасархай байсан шүү. Хөтөч Од-Эрдэнэ групп маш сайхан зохион байгуулалттай сэтгэл гарган авч явсан. Дубайд хүлээж авсан хөтөч залуу бас үүргээ маш сайн гүйцэтгэж 2 хөтөчдөө амжилт хүсье. Аялцгаагаарай. Аялал гэдэг ГАЙХАЛТАЙ үнэхээр...

Аялагч Энхтуяа
Аялагч Даваажаргал

Маш сайхан аялуулдаг газар байна лээ. Сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь.

Аялагч Даваажаргал
Аялагч Алтанцэцэг

"Пийк Трэйвэл" ХХК-ийн аяллаар явсан. Маш их таалагдсан.

Аялагч Алтанцэцэг

Аялалд бүртгүүлэх