card

Франц | Швейцарь | Итали | Турк

Парис-Женев-Шамоникс-Милан-Верона-Венец-Истанбул

Эртний хаадын ордон, дээдсийн хүрээллийн сууц, олон зууны туршид баригдсан ордон музейтэй Парис хот
Анхны өвлийн олимп зохион байгуулагдаж байсан түүхтэй Альпийн нурууны ноён оргил сүндэрлэх Шамоникс
Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Улаан Загалмайн агентлагуудын төв байр зэрэг олон улсын байгууллагууд олноор байрладаг Женев хот 
Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэдгээс гадна хувцас загварын нэр хүнд Милан хот 
2000 жилийн түүхтэй хотын хөгжин цэцэглэлт, архетиктурын шийдлээрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Верона хот 
Хоолойгоор тусгаарлагдан, 400 гүүрээр холбогдсон, 118 жижиг арлын нэгдэл, 177 сувагтай усан дээрх Венец хот 
Ази, Европ хоёр тивийг хооронд нь тэгнэж байрласан дэлхийн цорын ганц хот Истанбул хот 

Аяллын үнэд багтсан
  • УБ-Истанбул-Парис; Венец-Истанбул-УБ нислэгийн тийз
  • 3-4 одтой зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Аяллын унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал
  • Бичиг баримт орчуулгын зардал

Аяллын үнэд багтаагүй

  • Визний хураамж 60 евро
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөлбөрт багтаагүй бусад зардлууд

Аяллын мэдээлэл авах

Аяллын үнэ:    
Аяллын хуваарь:      
Аяллын хугацаа:  7 шөнө, 8 өдөр  
  • Аялагчид өглөө 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана.
  • 10:50  14:30 цагийн TK363 нислэгээр Истанбул хотыг зорино.
  • 20:10  22:05 цагийн TK1829 нислэгээр Парис хот руу ниснэ.
  • Парисын Charles de Gaulle олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзана.

Хоол: Онгоцонд

  • Парис хотын аяллаа эхлүүлж “Эйфелийн цамхаг” дээр гарч хотыг тольдон харна.
  • Монмарт өндөрлөг рүү явж “Ариун зүрхэн сүм”-ээр зочилно. Тэнд байрлах “Зураачдын хотхон”-ыг сонирхоно.
  • 35 мянга орчим урлагийн гайхамшигт бүтээлүүдтэй “Луврын музей” үзнэ.
  • Дараа нь “Элисейн өргөн чөлөө”-гөөр явна.  
  • “Ялалтын хаалга”-ны дэргэд очиж зургаа авахуулна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөө эрт зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн Швейцарийн үзэсгэлэнт Женев хот руу хөдөлнө.
  • Женевт ирж хотын билэгдэл “Усан оргилуур”
  • Байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахын билэг тэмдэг болсон “Цэцгэн цаг”
  • НҮБ-ын байр зэрэг газруудаар аялал хийнэ.   
  • Дараа нь хотоос гарч Альпийн нурууны үзэсгэлэнтэй байгальд буудалдаа тухлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Италийн загварын хот Милан руу хөдөлнө.
  • Милан хотын төв талбайд очиж 600 жилийн турш баригдсан “Дуомо сүм”-ийг үзэж сонирхоно.
  • Дэлхийн анхны худалдааны цогцолборуудын нэг “Galleria Vittorio Emanuele II
  • Дараа нь чөлөөт цаг ба худалдаа хийх боломжтой.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Миланаас Верона хот руу хөдөлнө.
  • Шекспирийн "Ромео, Жульетта" алдарт зохиолд гардаг “Жульеттагийн байшин”
  • Эртний Ромын эзэнт гүрний үеэс хадгалагдан үлдсэн “Верона цэнгэлдэх хүрээлэн”-г үзнэ.
  • Италийн усан дээрх үзэсгэлэнт Венец хот руу явна.
  • Хамгийн чамин хийц загвартай “Риалто гүүр”
  • “Гэгээн Маркийн талбай” дээр очиж үзнэ.
  •  Дараа нь “Гранд канал” дундуур завиар аялна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөө Марко Поло олон улсын нисэх буудал явна.
  • 10:20 14:40 цагийн TK1868 нислэгээр Истанбул хотыг зорино.
  • Истанбулын олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзана.
  • “Гранд базаар” зах, “ Султан Ахмет” болон “Hagia Sophia” сүм зэрэг Истанбул хотын түүх дурсгалын хамгийн алдартай газруудаар аялна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн чөлөөт цаг.
  • Истанбулын олон улсын нисэх буудал явна. 
  • 19:55 цагийн TK362 нислэгээр Улаанбаатар хотыг зорино.

Хоол: Өглөөний цай

 
  • 09:20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Европын 4 улсын 7 хотоор хийсэн аяллаа өндөрлөнө.
Хөтөлбөр татах

Газрын зураг

Аяллын зураг

Аялагч Амарзаяа

Үнэхээр маш сайн зохион байгуулалттай, хариуцлагатай аялалын компани байна лээ шүү. 5 сард 7 хоногийн Европын аялалаар нь аялаад ирсэн юм. Сонгож аялсан даа сэтгэл ханамж 100 хувь ирсээн.

Аялагч Амарзаяа

Аялалд бүртгүүлэх