Истанбул | Кападокиа
Турк 2 хотын аялал60 сая жилийн өмнө галт уулын дэлбэрэлтээс бий болсон лаав, үнс нь олон сая жилийн турш салхи, борооны нөлөөгөөр хатууран өвөрмөц чулуун тогтоц бүхий газар бий болгосон нь Кападокиа юм. Энд газар доорх хот их байдаг ба хамгийн гүн нь Деринкуюу буюу 85 метрийн гүн юм. Байгалийн өвөрмөц тогтцыг сонирхож ирэхээс гадна тэнгэрт хөөрөх агаарын бөмбөлөгүүдийг харах, сууж үзэх зорилготойгоор жуулчид Кападокиаг ихээр зорин очдог.
Хуучны ертөнцийн төв хэсэгт байрлах Истанбул хот нь зуу зуун жилийн туршид соёл иргэншлийн хосгүй мөрийг хадгалсаар ирсэн дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Ази, Европ тивийг "Босфорын хоолой"-гоор хоёр хэсэгт хувааж, хоёр тивийг хооронд нь тэгнэж байрласан дэлхийн цорын ганц хот мөн. 2500 гаруй жилийн түүхтэй Истанбул нь далай тэнгис, эх газар хосолсон стратегийн чухал байршлаараа эртнээс өнөөг хүртэл чухал худалдааны төв байсаар ирсэн.
Аяллын үнэд багтсан |
|
Аяллын үнэд багтаагүй |
|
Аяллын мэдээлэл авах
Аяллын үнэ: | ||
Аяллын хуваарь: | ||
Аяллын хугацаа: | 7 шөнө, 8 өдөр |
- Аялагчид өглөө 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана.
- 10:50 – 14:30 цагийн TK363 нислэгээр Истанбул хотыг зорино.
- Истанбулын олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзан оройн хоолоо идээд зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Онгоцонд
- Энэ өдөр аяллаа эхлүүлж “Гранд базаар” зах, “Султан Ахмет” болон “Hagia Sophia” сүм зэрэг Истанбул хотын түүх дурсгалын хамгийн алдартай газруудыг үзнэ.
- Дараа нь “Eminonu” далайн эрэг дагуу зугаалж Босфорын хоолойгоор усан онгоцны аялал хийнэ.
- Орой нь Ази-Европ тивийг холбосон Босфорын гүүрний дэргэд очиж зургаа авахуулан шөнийн Истанбул хоттой танилцана.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
- Өглөөний цайны дараа Сабиха Гёкчен нисэх буудал явж Кайсери руу ниснэ.
- Кайсерид ирж аяллаа эхлүүлж Калабад байрлах “Hacıbektaş Veli Vsin” музей үзэж сонирхоно.
- “Cavusin” буюу чулуун сийлбэр шиг хуучин тосгоны балгас, “Devrent Valley” буюу яндан шиг хэлбэр дүрстэй хад чулуу зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудыг үзэж сонирхоно.
- Аванос руу очиж шавраар хэрхэн вааран эдлэл хийх талаар танилцана.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
- Горем хөндийд байрлах “Goreme Open Air” музейг үзэж сонирхоно. X-XII зууны үед хад чулууг нүхлэн агуйн сүм, хийдүүдийг барьсан байна.
- “Üçgüzeller Mevkii” хэмээх газраас Кападокиа бүхэлдээ гайхалтай үзэсгэлэнтэй харагдана.
- “Uchisar Castle” буюу 60 метрийн өндөртэй уулан цайзыг үзэж сонирхоно.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
- Энэ өдөр Деринкуюу хэмээх газар доорх хоттой танилцана. Энэхүү газар доорх хот нь МЭӨ VIII-VII зуунд баригдсан бөгөөд ойролцоогоор 60 метр хүртэл гүнзгий газар доорх цогцолбор хот юм.
- Кайсери явах замдаа “Ihlara” хөндий, “Hunat Medrese & Mosque”, “Döner Kümbet”, “İç Kale” зэрэг газруудыг харах болно.
- Оройн нислэгээр Истанбул руу нисч Сабиха Гёкчен олон улсын нисэх буудалд газардана.
- Зочид буудалдаа очиж бүртгэл хийлгэн амарна.
Хоол: Өглөөний цай, Оройн хоол
- Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид өөрийн хүссэнээр худалдаа хийх боломжтой. /Зөвхөн хөтөчөөр үйлчилнэ/
Хоол: Өглөөний цай
- Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн чөлөөт цаг.
- Истанбулын олон улсын нисэх буудал явна.
- 19:55 цагийн TK362 нислэгээр Улаанбаатар хотыг зорино.
Хоол: Өглөөний цай
- 09:20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Туркийн Истанбул, Кападокиа хотуудаар хийсэн аяллаа өндөрлөнө.