Лондон аялал
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант УлсИх Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаас бүрдсэн нэгдсэн улс. Парламентийн системээр удирдуулдаг бөгөөд мөн Үндсэн Хуульт хаант засаглалтай улс бөгөөд төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет юм. Нийслэл Лондон хот бол дэлхийн эдийн засаг, санхүүгийн томоохон төвүүдийн нэг.
Лондон хот нь дэлхийд хамгийн хүчирхэг, хамгийн нөлөө бүхий, хамгийн их хүн зочилсон, хамгийн үнэтэй, шинэлэг, тогтвортой, хөрөнгө оруулалтанд ээлтэй зэрэг олон үзүүлэлтээр тэргүүлдэг. Урлаг соёл, худалдаа, боловсрол, зугаа цэнгэл, загвар, санхүү, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн үйлчилгээ, судалгаа, хөгжил, аялал жуулчлал, тээвэрлэлт зэргээрээ ихээхэн нөлөө үзүүлдэг дэлхийн шилдэг хотуудын нэг юм.
Аяллын үнэд багтсан |
|
Аяллын үнэд багтаагүй |
|
Аяллын мэдээлэл авах
Аяллын үнэ: | ||
Аяллын хуваарь: | ||
Аяллын хугацаа: | 7 шөнө, 8 өдөр |
- Аялагчид өглөө 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана.
- 10:50 – 14:30 цагийн TK363 нислэгээр Истанбул хотыг зорино.
- 19:45 – 21:05 цагийн TK1983 нислэгээр Лондон хот руу ниснэ.
- Heathrow олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзана.
Хоол: Онгоцонд
- Лондон хотын аяллаа эхлүүлж “Westminster Palace” Парламентийн ордон
- Алдарт “Big Ben” цагны дэргэд зургаа авахуулна.
- Дараа нь “London Eye” алсыг харагчинд сууж хотыг тольдон харна.
- “Madame Tussauds” лааны тосон музейгээр зочлон дэлхийн алдартнуудын дүрийг лааны тосоор урласан гайхалтай бүтээлүүдийг үзнэ.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
- Дэлхийн цагийн бүсний 00 цэг эхэлдэг “Greenwich” дээр гарч үзнэ.
- Усан онгоцны аялал хийнэ.
- Лондон хотын билэг тэмдэгүүдийн нэг “Tower Bridge” дээр ирнэ.
- Дараа нь “Trafalgar” талбай руу явна.
- “Buckingham Palace” Хатан хааны ордны гадна очиж үзэн зургаа авахуулна.
Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол
- Өглөөний цайны дараа үзэсгэлэнт “Hyde” парк цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална.
- Лондон төдийгүй Европдоо хамгийн томд тооцогддог худалдааны гудамж “Oксфорд”-оор явж сонирхоно.
- Орой нь зугаа цэнгэлээрээ алдартай “Piccadilly Circus” гудамжаар явж үзнэ.
Хоол: Өглөөний цай, Оройн хоол
- Анх дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны паркаар нээгдэж байсан “London Zoo” амьтны хүрээлэнгээр аялна.
- Энд 673 зүйлийн 19,289 амьтдыг өөр өөр онцлогтой хэсгүүдээс харахаас гадна мөн Монгол тэмээг ч нутагшуулсан байдаг.
Хоол: Өглөөний цай, Оройн хоол
- Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид өөрийн хүссэнээр амрах, худалдаа хийх боломжтой.
Хоол: Өглөөний цай
- Өглөө Heathrow олон улсын нисэх буудал явна.
- 11:35 – 18:25 цагийн TK1980 нислэгээр Истанбул хот руу ниснэ.
- 19:55 цагийн TK362 нислэгээр Улаанбаатар хотыг зорино.
Хоол: Өглөөний цай
- 09:20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Лондон хотоор хийсэн аяллаа өндөрлөнө.