card

Мон Сан Мишель

Бүгд Найрамдах Франц Улс

Мон Сан Мишель нь далайн эрэг дагуу Францын хойд хэсэгт орших Норманди арал дээр байрладаг. 1979 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Энэхүү сүм хийдийн барилгын бүтэц зохион байгуулалт нь феодалын үеийн хэв загвартай юм. Анх 709 онд Селестиелийн цэргийн дарга Archangel Michel жижиг сүм бариулсан байна. 966 онд Нормандийн гүнтний хүсэлтээр Бенедиктиний ард түмэнг энэхүү газарт суурьшуулах болсон ба 1000 оны өмнө анхны Романескийн сүм баригдсан байна. XI зуунд Романескийн сүм хийдийг хад чулууны орой дээр нууцлаг далд газрын дээр барьсан. XII зуунд Романескийн сүм хийдүүдийг барьж баруун болон урд хэсгийг өргөжүүлсэн. XIII зуунд Францын хаан Филипп Августын хандив тусламжаар готик хэв загварын 2-3 давхар хийд, хоолны газрууд баригдсан. XIV зуунд Зуун жилийн дайны үед цэргийн байгууламжийг хамгаалах шаардлагатай болж 30 жилийн турш үргэлжилсэн бүслэлтээс хамгаалсан байна. Францын хувьсгалын үед сүм хийдийг шорон болгон ашигладаг байсан. 1863 онд шорон байсныг нь болиулж 1874 онд түүхэн дурсгалт газрын хамгаалалтанд авсан байна. 

Ойролцоогоор 960 метрийн тойрогтой бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 92 метр өндөртэй. Мон Сан Мишель-д хүрэхийн тулд уулын орой руу 200 метр явган хүний замаар алхаж 350 шатаар дээш гарна. Дэлхийн цөөхөн энергийн төв ба хүслийн худаг руу нь зоос шидэхэд хүсэл биелдэг хэмээн үздэг.