card

Арабын ертөнц ДУБАЙ

Арабын Нэгдсэн Эмират Улс

Арабын хойгийн зүүн эргийн дагуу орших Арабын Нэгдсэн Эмират Улс нь 1971 онд 7 Эмиратаас бүрдэн байгуулагдсан. Элсэн цөл дэх тэмээ унадаг нүүдэлчдийн нутаг байсан бол газрын тосны баялагаа зөв ашигласанаар гайхалтай бүтээн байгуулалтуудыг хийж, хэдхэн арван жилийн дотор хурдацтай хөгжиж, дэлхийд тэргүүлэх орчин үеийн хотыг сүндэрлүүлсэн нь ДУБАЙ юм.

Дэлхийн хамгийн өндөр барилга "Бурж Халифа"
Дубай хотын төвд байрлах уг барилга нь 828 метр өндөртэй, 163 давхар ба 2004-2010 онд баригдсан. Дотроо тансаг зэрэглэлийн “Армани” зочид буудал, апартмент, оффис, лоунж бий. Лифтээр ердөө 60 секундэд 124-125 давхарт хүрч Дубай хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой. 

Удахгүй 100 орчим метрээр өндөр "Dubai Creek Tower" төсөл нээлтээ хийснээр дэлхийн рекордыг дахин тогтоох гэж байна. 

Алтан зочид буудал "Бурж ал Араб"
Дэлхий дээрх цорын ганц 7 одтой зэрэглэлийн үйлчилгээтэй энэхүү зочид буудал нь далайгаас урагшаагаа түрж гарсан 380 метр хиймэл арал дээр Дубай хотын билэг тэмдэг болон 1999 онд баригдсан. Хувийн далайн эрэг, нисдэг тэрэг буух талбай, өөр өөр онцлогтой 6 төрлийн ресторан, алтны хийцтэй дотоод засал чимэглэл нь дарвуулт завины хэлбэртэй зочид буудлыг илүү алдартай болгодог. 

"Атлантис" зочид буудал 
Дал мод хэлбэртэй Палм Жумейра хиймэл арал дээр байрлах 5 одтой зочид буудал нь 23 давхар, 1539 өрөөтэй дэлхийд 4 салбартай олон улсын сүлжээ зочид буудлын нэг юм. Онцлог нь газар доорх акуариуман ресторантайгаас гадна зочид буудлын олон нийтийн хэсгүүд болон зарим өрөөнүүдэд далайн амьтдын ертөнцийг шилэн хоргоны цаанаас харж болно. 

"Атлантис" зочид буудлын жуулчдыг татах өөр нэг зүйл нь далайн эрэг дээрх адал явдалт “Aquaventure” усан парк болон 65,000 орчим далайн амьтадтай “The Lost Chambers” акуариум юм. 

Дубай хотын захирагч Мохамед Бин Рашед ордныхоо гадаа 7 дугаартай Бенз загварын машинаа байрлуулсан байдаг. АНЭУ-д машины дугаар 5 хүртэлх оронтой байдаг ба цөөн оронтой тусмаа үнэтэй байдаг. 

Дэлхийн шилдэг машинуудыг олноор нь Дубайд л харж болно. 

Хоёр талаар нь орон сууцны барилгууд барьж дундуур нь канал буюу суваг гарган "Дубай Марина" дүүргийг байгуулсан байдаг. Олон янзын загвартай тэнгэр баганадсан орон сууцны өндөр барилгуудыг харахаас гадна эндээс дарвуулт завь түрээслэх, усан онгоцонд оройн хоолоо идэнгээ далайгаар аялах боломжтой. 

Bluewaters арал дээр байрлах "Ain Dubai" алсыг харагч нь 2021 онд нээлтээ хийж дэлхийн хамгийн том алсыг харагч болно. 

Цэцгээр урласан дэлхийн хамгийн том байгууламжуудтай "Miracle Garden" 

Эртний нүүдэлчдийн амьдралын хэв маяг дээрээ тулгуурлан элсэн цөлөө аялал жуулчлалтай холбож, жийп загварын машинтай элсэн цөлөөр давхих “Сафари” аяллыг бий болгосон байдаг.

Мотоцикл, нэг бөхтэй тэмээ унаж үзэхээс гадна кемп дээр очиж оройн хоолоо идэн, танура болон бэлхүүсний бүжиг, галын шоу үзэж, шиша усан тамхи татаж, гаран дээрээ хена зуруулж, үндэсний хувцастай зургаа авахуулж Араб онцлогтой гайхалтай нэгэн оройг өнгөрүүлдэг. 

502,000 м2 талбайн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том худалдааны төвд тооцогддог "Дубай Молл" нь 2008 онд нээгдэж байсан 4 давхар, 1200 гаруй дэлгүүр, 120 тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөө, 22 кино театрын дэлгэц, мөсөн гулгуурын талбай, 120 гаруй ресторан, кафе байдаг. 

Хөгжмийн аянд оргилох "Усан оргилуурын шоу" 

Дэлхийн хамгийн том дэлгэцтэй "Дубай акуариум"

Дубайд очсон хүн бүрийн заавал очиж үзэх газруудын нэг бол "Алтны зах"

Загас, сувдны аж ахуй эрхэлдэг байсан эртний аж амьдралыг харуулах "Дубай музей"

Дэлхийн хамгийн хамгийн гэсэн тодотголтой олон зүйлсийг үзэж, Араб хүмүүсийн баян чинээлэг амьдралын хэв маяг, шашин соёлын ялгаатай байдал, улс орноо хэрхэн хөгжүүлж буй гайхалтай удирдагчдын туршлагыг харж, Арабын хойгийн хөгжлийн дээд цэг болсон Дубай хотоор аялж энэ бүхнийг мэдрээрэй. 

"ПИЙК ТРЭЙВЭЛ" ХХК
2020 оны Дубай аяллын зураг