Моцартын төрсөн нутаг САЛЬЗБУРГ
Бүгд Найрамдах Австри УлсАвстри улсын 4 дэх том хот ба Герман улстай хил залгаа, Альпийн нурууны зүүн хэсгийг даган оршдог. Сальзбург хот нэг үгээр үлгэрийн хот юм. Сальзбургийн түүхэн төв нь Барокко архитектураараа алдартай бөгөөд хамгийн сайн хадгалагдан үлдсэн хотын төвүүдийн нэг юм. 1996 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд түүхэн төв болон Альпийн нурууны үзэсгэлэнт байгалийг үзэхээр жуулчид хамгийн их зорин ирдэг. Сальзбург бол XVIII зууны хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын төрсөн нутаг юм.
Моцартын гэр
Дэлхийн сонгодог урлагийн нөлөө бүхий томоохон уран бүтээлч, суут хөгжмийн зохиолч Моцарт нь тус хотод 1756 онд төрсөн ба энэ бол түүний амьдарч байсан гэр болох "Хагенауэр байшин" юм. Түүний гэр бүл 1747-1773 оны хооронд энэхүү байшингийн 3 дугаар давхарт амьдардаг байжээ. 1880 онд Олон улсын Моцарт сангаас музей болгон эзэмших болсон. 3 дугаар давхарт Моцартын бага насны хийл хөгжим, хөрөг зураг, баримт бичиг, хөгжмийн эхэн үеийн хэвлэл зэргийг харин 2 дугаар давхарт Моцартын дуурьд сонирхолтой байсанд зориулан түүний "Шидэт лимбэ" -ийг зохиосон клавикордыг байрлуулсан байдаг.
Хохенсалзбург цайз
Европ дахь бүрэн хадгалагдан үлдсэн дундад зууны үеийн хамгийн том цайзуудын нэг юм. 1077 онд хамба Гебхард барьж эхлүүлэн дараа нь түүний залгамжлагчид цайзын архитектурыг тасралтгүй хөгжүүлж ирсэн. Энэхүү цогцолбор нь 1500 жилийн дараа хамба лам Леонхард фон Койчахын удирдлаган дор одоогийн дүр төрхийг олж авсан юм. Цайзын анхны зорилго нь ванлиг ба хамба нарыг дайсагнасан халдлагаас хамгаалах явдал байсан. Сальзбург хотын Фестунгсберг толгод дээр 506 метр өндөрт байрладаг.
Голлин хүрхрээ