Усан дээрх хот ВЕНЕЦ
Бүгд Найрамдах Итали УлсХоолойгоор тусгаарлагдан гүүрээр холбогдсон 118 жижиг арлын нэгдэл, 177 канал буюу сувагтай ба 400 гүүрээр холбогдсон 414.57 км² газар нутагтай. Венец хотыг үзэсгэлэнт төрх, уран барилга болон урлагийн бүтээлүүд нь дэлхийд илүүтэй таниулсан. Венец хотын нэр нь Латин хэлний “Цэнхэр далай” гэсэн үгнээс гаралтай.
Адриатын далайн хойд эргийн намагтай элсэн тохойд байдаг. Нэг ёсондоо байгаль өөрөө бүтээсэн, далайн эргээс тасарсан элсний бөөгнөрөлөөс үүсч, дундуураа олон суваг шуудуу бий болгосон жижиг арлууд юм. Венецийн барилгууд нь бүгд шигүү модон тулгууртай. Усан доор хүчилтөрөгч байхгүй тул мод ялзарч мууддаггүй ба харин ч эрдэс баялаг ихтэй урсгал усанд олон жилийн турш чулууждаг байна.
Ус, завь, хөгжим, гоёмсог хийцтэй гүүрнүүд, нарийхан гудам, романтик уур амьсгал Венец хотыг илтгэнэ.
Сан Маркогийн талбай
Венец хотын төв талбай нь 1987 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Наполеон уг талбайг дэлхийн хамгийн гоё хүлээн авалтын өрөө адил гэж байсан. "Палаззо Дюкель" нь Венецийн гүн болон дээд эрх мэдэлтнүүдийн ордон байсан бөгөөд 1923 онд музей болгон нээсэн. XIV-XV зууны Сэргэн мандалтын үеийн 3 хэсгээс бүрдэх байгууламж юм.
Сан Маркогийн сүм
Энэхүү Ромын католик сүм нь Венец хотын хамгийн алдартай сүм ба Итало-Византийн архитектурын хэв загвараар баригдсан. Барилгын бүтэц нь XI зууны сүүл үеэс эхлэлтэй. Сан Маркогийн талбайн зүүн төгсгөлд, Догегийн ордонтой зэргэлдээ оршдог. Анх Догегийн сүм хийд байсан бөгөөд 1807 оноос хойш Венецийн Патриархын суудал болсноос хойш хотын сүм болсон.
Хонхон цамхаг
Сан Маркогийн талбайд сүндэрлэх "Хонхон цамхаг" нь 98.6 метр өндөртэй ба 5 хонхтой. 1514 онд суурь нь тавигдсан цамхагийн оройд алтан үсэг шивж оруулсан байдаг. Уг цамхаг нь хамгийн анхны эмэгтэй лам болох Lowa State түүний дурсгалд зориулан 1897-1898 онд байгуулагдаж байсан.
Усан такси
Гондола завь