Франц | Швейцарь | Итали | Австри | Герман | Чех | Турк

Парис-Женев-Шамоникс-Милан-Верона-Венец-Сальзбург-Мюнхен-Прага-Истанбул

Эртний хаадын ордон, дээдсийн хүрээллийн сууц, олон зууны туршид баригдсан ордон музейтэй Парис  
Анхны өвлийн олимп зохион байгуулагдаж байсан түүхтэй Альпийн нурууны ноён оргил сүндэрлэх Шамоникс 
Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Улаан Загалмайн агентлагуудын төв байр зэрэг олон улсын байгууллагууд олноор байрладаг Женев 
Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэдгээс гадна хувцас загварын нэр хүнд Милан 
2000 жилийн түүхтэй хотын хөгжин цэцэглэлт, архетиктурын шийдлээрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Верона 
Хоолойгоор тусгаарлагдан, 400 гүүрээр холбогдсон, 118 жижиг арлын нэгдэл, 177 сувагтай усан дээрх Венец
Барокко үеийн сүм хийдүүд, нямбайлан зассан ногоон талбайтай, үлгэрийн мэт Сальзбург
Германы 3 дахь том хот, Октоберфест шар айрагны баяр анх үүссэн түүхтэй Мюнхен 
Алтан оройтой, улбар шар дээвэр зонхилсон барилгууд, хуучны тансаг төрхөө алдаагүй Прага 
Ази-Европ хоёр тивийг хооронд нь тэгнэж байрласан дэлхийн цорын ганц хот Истанбул  

Аяллын үнэд багтсан
  • УБ-Истанбул-Парис; Прага-Истанбул-УБ нислэгийн тийз
  • 3-4 одтой зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Аяллын унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал
  • Бичиг баримт орчуулгын зардал

Аяллын үнэд багтаагүй

  • Визний хураамж 60 евро
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөлбөрт багтаагүй бусад зардлууд

Аяллын мэдээлэл авах

Аяллын үнэ:

7,200,000₮  

Аяллын хуваарь: 

02 сарын 20

03 сарын 24

 
Аяллын хугацаа: 

11 шөнө, 12 өдөр

 
  • Аялагчид өглөө 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана.
  • 10:50  14:30 цагийн TK363 нислэгээр Истанбул хотыг зорино.
  • 20:10 22:05 цагийн TK1829 нислэгээр Парис хот руу ниснэ.
  • Парисын Charles de Gaulle олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзана.

Хоол: Онгоцонд

  • Парис хотын аяллаа эхлүүлж “Эйфелийн цамхаг” дээр гарч хотыг тольдон харна.
  • “Ялалтын хаалга”-ны дэргэд очиж зургаа авахуулна.
  • Дараа нь “Элисейн өргөн чөлөө”-гөөр явна.  
  • 35 мянга орчим урлагийн гайхамшигт бүтээлүүдтэй “Луврын музей” үзнэ.
  • Шөнийн Парис хоттой танилцана.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Монмарт өндөрлөг рүү явж “Ариун зүрхэн сүм”-ээр зочилно.
  • Тэнд байрлах “Зураачдын хотхон”-ыг сонирхоно.
  • Кабарет шоугаараа алдартай “Moulin Rouge” театрийн гадна очиж үзнэ.  
  • Дараа нь Францын Масон хот руу явж орой нь буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөө зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн Швейцарийн үзэсгэлэнт Женев хот руу хөдөлнө.
  • Женевт ирж хотын билэгдэл “Усан оргилуур”
  • Байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахын билэг тэмдэг болсон “Цэцгэн цаг”
  • НҮБ-ын байр зэрэг газруудаар аялал хийнэ.   
  • Дараа нь хотоос гарч Альпийн нурууны үзэсгэлэнтэй байгальд буудалдаа тухлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Италийн загварын хот Милан руу хөдөлнө.
  • Милан хотын төв талбайд очиж 600 жилийн турш баригдсан “Дуомо сүм”-ийг үзэж сонирхоно.
  • Дэлхийн анхны худалдааны цогцолборуудын нэг “Galleria Vittorio Emanuele II
  • Дараа нь чөлөөт цаг ба худалдаа хийх боломжтой.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Миланаас Верона хот руу хөдөлнө.
  • Шекспирийн "Ромео, Жульетта" алдарт зохиолд гардаг “Жульеттагийн байшин”
  • Эртний Ромын эзэнт гүрний үеэс хадгалагдан үлдсэн “Верона цэнгэлдэх хүрээлэн”-г үзнэ.
  • Италийн усан дээрх үзэсгэлэнт Венец хот руу явна.
  • Хамгийн чамин хийц загвартай “Риалто гүүр”
  • “Гэгээн Маркийн талбай” дээр очиж үзнэ.
  •  Дараа нь “Гранд канал” дундуур завиар аялна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Дэлхийн суут хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг Австри улсын Сальзбург хот руу явна.
  • 75 метрийн өндрөөс урсах “Голлингер хүрхрээ” дээр очиж үзнэ.
  • Моцартын амьдарч байсан гэр, хөшөө дурсгал
  • “Residenzplatz” хотын төв талбай орчмоор аялал хийнэ.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Германы 3 дахь том хот, Бавари мужийн нийслэл Мюнхен хот руу явна.
  • Мюнхен хотын төв талбай “Marienplatz” дээр очиж хотын захиргаатай танилцана.
  • Хотын төвд чөлөөт цагийг өнгөрүүлэн худалдаа хийх боломжтой.
  • Үдээс хойш Чех улсын нийслэл Алтан Прага хот руу явна.
  • Орой нь ирж буудалдаа байрлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Прага хотын өндөрлөг дээрээс аяллаа эхлүүлнэ.
  • Чех улсын Ерөнхийлөгчийн ордон “Прага шилтгээн”
  • Готик хэв загвартай “Гэгээн Витусийн сүм”
  • 621 метрийн урттай Влтава голын дээгүүр сүндэрлэх “Чарлез чулуун гүүр”
  • Дэлхийн хамгийн өндөр настай “Астрономийн цаг”
  • “Хуучин хотын талбай” зэрэг газруудаар аялна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөө Vaclav Havel олон улсын нисэх буудал явна.
  • 10:00 14:30 цагийн TK1768 нислэгээр Истанбул хотыг зорино.
  • Истанбулын олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзана.
  • “Гранд базаар” зах, “Султан Ахмет” сүм, Босфорын гүүр зэрэг Истанбул хотын түүх дурсгалын хамгийн алдартай газруудаар аялна.

Хоол: Өглөөний цай, Оройн хоол

  • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн чөлөөт цаг ба худалдаа хийх боломжтой. 
  • Истанбулын олон улсын нисэх буудал явна. 
  • 19:55 цагийн TK362 нислэгээр Улаанбаатар хотыг зорино.

Хоол: Өглөөний цай

 
  • 09:20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Европын 7 улсын 10 хотоор хийсэн аяллаа өндөрлөнө.
Хөтөлбөр татах

Газрын зураг

Аяллын зураг

8 сарын аялагч

Явсан газар болгон мартагдахааргүй сайхан дурсамжтай байлаа. Ялангуяа буусан зочид буудал болгон маш тухтай 4, 5 одтой, үйлчилсэн унаа тэрэг нь найдвартай, тухтай (Benz van), огт ядраахгүй, тавтай сайхан аялах зохион байгуулалт, төлөвлөлт онц сайн бэлтгэлтэй (тухайн орны түүх, соёлыг сайн мэддэг, дурсгалт газруудын тухай бэлтгэсэн шторктой), өглөө, өдөр, оройн хоол өндөр амт чанартай, машинд явах зуур кофе, ус ундаагаар хүртэл үйлчилж байсан. Жолооч нар нь олон жил Европт ажиллаж амьдарсан олон хэлтэй, чин сэтгэлээсээ үйлчилж тусалдаг, сайхан хүмүүс байна лээ. Peak Travel-ынхандаа сайхан дурсамж бүтээлцсэнд баярлалаа гэж хэлье. I would highly recommend them to anyone who is willing to travel to Europe.

8 сарын аялагч

Аялалд бүртгүүлэх