card

Нидерланд | Бельги| Франц | Швейцар | Итали | Австри | Герман

Амстердам-Брюссель-Парис-Женев-Шамони-Милан-Верона-Венец-Зальцбург-Мюнхен-Франкфурт

 

Уламжлалт салхин тээрэм, алтанзул цэцэг, бяслаг, гауда вааран эдлэл, модон ултай шаахай, унадаг дугуй зэргээрээ алдартай Амстердам
Олон улсын байгууллагууд, улс төр, дипломат болон төрийн албан хаагчид олноор төвлөрөх Европын холбооны засаг захиргааны төв Брюссель  
Эртний хаадын ордон, дээдсийн хүрээллийн сууц, олон зууны туршид баригдсан ордон музейтэй Парис   
Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Улаан Загалмайн агентлагуудын төв байр зэрэг олон улсын байгууллагууд олноор байрладаг Женев  
Анхны өвлийн олимп зохион байгуулагдаж байсан түүхтэй Альпийн нурууны ноён оргил сүндэрлэх Шамони
Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэдгээс гадна хувцас загварын нэр хүнд Милан
2000 жилийн түүхтэй хотын хөгжин цэцэглэлт, архитектурын шийдлээрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Верона                                                                                                                                                          Хоолойгоор тусгаарлагдан, 400 гүүрээр холбогдсон, 118 жижиг арлын нэгдэл, 177 сувагтай усан дээрх Венец
Барокко үеийн сүм хийдүүд, нямбайлан зассан ногоон талбайтай, үлгэрийн мэт Зальцбург  
Германы 3 дахь том хот, Октоберфест шар айрагны баяр анх үүссэн түүхтэй Мюнхен  
Европ тивийн бизнес, санхүүгийн төв Франкфурт      

Аяллын үнэд багтсан
  • УБ-Франкфурт-УБ МИАТ олон улсын нислэгийн тийз
  • 3-4 одтой зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал                                                                                                        Хэрэв аялагч сондгойрвол өрөөндөө нэмэлт ор тавиулан гурвалж орох эсвэл зөрүү нэмж төлөн ганцаараа орох боломжтой
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Аяллын унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал
  • Визний бичиг баримт орчуулгын зардал

Аяллын үнэд багтаагүй

  • Визний хураамж 80 евро
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөлбөрт багтаагүй бусад зардлууд

Аяллын мэдээлэл авах

Аяллын үнэ:

12,500,000₮  

Аяллын хуваарь: 

9-р сарын 16

10-р сарын 14

11-р сарын 4

12-р сарын 9

1-р сарын 6

2-р сарын 10

Аяллын хугацаа: 

12 шөнө, 13 өдөр

 
  • Аялагчид өглөө 07:00 цагт Чингис хаан олон улсын шинэ нисэх буудалд цуглана.
  • 09:40 цагийн OM137 нислэгээр Герман улсын Франкфурт хотыг зорино.
  • 13:00 цагт Франкфуртын олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа хөтөчтэйгээ уулзана.
  • Герман улсын Дюсселфорф хот руу явж буудалдаа байрлан амарна.

Хоол: Оройн хоол

  • Нидерланд улсын нийслэл Амстердам хотод ирнэ.
  • Хааны ордон байрлах “Дам” төв талбай
  • “Madame Tussauds” лааны тосон музей үзнэ.
  • Хотын төвөөр чөлөөт цагийг өнгөрүүлнэ.
  • Бельги улсын нийслэл Брюссель хот руу явна.
  • “Атом” цогцолборын гадна очино.   
  • ЮНЕСКО-д бүртгэгдсэн “Grand Place” төв талбай
  • “Manneken Piss” хүүхдийн хөшөөг үзнэ.     

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Парис хот руу хөдөлнө.
  • Парист ирж аяллаа эхлүүлэн “Ялалтын хаалга”-ны дэргэд очиж зургаа авахуулна.
  • Дараа нь “Элисейн өргөн чөлөө”-гөөр явна.  
  • 35 мянга орчим урлагийн гайхамшигт бүтээлүүдтэй “Луврын музей” үзнэ.
  • “Эйфелийн цамхаг” дээр гарч хотыг тольдон харна.
  • Шөнийн Парис хоттой танилцана.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Парис хотын хамгийн өндөрлөг цэг Монмарт руу явна.
  • “Ариун зүрхэн сүм”-ээр зочилно.
  • Тэнд байрлах “Зураачдын хотхон”-оор явж сонирхоно.
  • Дараа нь Францын Аннемас хот руу явж орой нь ирж буудалдаа амарна.  

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Өглөө Швейцарын Женев хот руу хөдөлнө.
  • Женевт ирж хотын билэгдэл болсон “Jet d'Eau” усан оргилуур
  • Дэлхийд алдартай Швейцарын цаг үйлдвэрлэгч нартаа зориулсан “Цэцгэн цаг”
  • НҮБ-ын байр зэрэг газруудаар аялал хийнэ.  
  • Дараа нь хотоос гарч Альпийн нурууны үзэсгэлэнтэй байгальд буудалдаа тухлан амарна.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Альпийн нурууны ноён оргил Монблон сүндэрлэх Шамонид очиж үзнэ.
  • Кабль караар дээшээ гарах бол нэмэлт төлбөртэй.
  • Дараа нь хувцас загварын хот Милан руу хөдөлнө.
  • Төв талбайд байрлах 600 жилийн турш баригдсан “Миланы сүм”-ийн гадна очиж үзнэ.
  • Дэлхийн анхны худалдааны цогцолборуудын нэг “Galleria Vittorio Emanuele II” орно.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр Миланаас Верона хот руу хөдөлнө.
  • Шекспирийн “Ромео, Жульетта” алдарт зохиолд гардаг “Жульеттагийн байшин”
  • Эртний Ромын эзэнт гүрний үеэс хадгалагдан үлдсэн “Верона арена”-г үзнэ.
  • Италийн усан дээрх үзэсгэлэнт Венец хот руу явна.
  • “Гэгээн Маркийн талбай” дээр очино.
  • Гранд канал дундуур усан таксигаар явна.   

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Энэ өдөр чөлөөт өдөр ба оутлет дэлгүүр орж худалдаа хийнэ.  
  • Адриатын тэнгисийн эрэг дээр очино.

Хоол: Өглөөний цай

  • Дэлхийн суут хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг Австри улсын Зальцбург хот руу явна.
  • 75 метр өндрөөс урсах “Голлингер” хүрхрээн дээр очиж үзнэ.
  • Моцартын амьдарч байсан гэр, хөшөө дурсгал
  • Хотын түүхэн хэсэг “Altstadt” орчмоор аялал хийнэ.

Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол

  • Германы 3 дахь том хот, Бавари мужийн нийслэл Мюнхен хот руу явна.
  • “Marienplatz” төв талбай дээр очиж хотын захиргаатай танилцана.
  • Чөлөөт цагийг өнгөрүүлэн худалдаа хийнэ. 
  • Үдээс хойш Европ тивийн бизнес, санхүүгийн төв Германы Франкфурт хот руу явна.
  • Орой нь ирж буудалдаа байрлан амарна. 

Хоол: Өглөөний цай, Оройн хоол

  • Хуучин хотын түүхэн хэсэг “Ромерберг” талбай дээр очиж үзнэ.
  • Дараа нь чөлөөт цаг ба аялагчид өөрийн хүссэнээр худалдаа хийх боломжтой. 

Хоол: Өглөөний цай, оройн хоол

  • Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн Франкфуртын олон улсын нисэх буудал явна.
  • 14:30 цагийн OM138 нислэгээр Улаанбаатар хотыг зорино.
  • 05:20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Европын 7 улсын 11 хотоор хийсэн аяллаа өндөрлөнө.

Хоол: Өглөөний цай

Хөтөлбөр татах

Газрын зураг

Аяллын зураг

8 сарын аялагч

Явсан газар болгон мартагдахааргүй сайхан дурсамжтай байлаа. Ялангуяа буусан зочид буудал болгон маш тухтай 4, 5 одтой, үйлчилсэн унаа тэрэг нь найдвартай, тухтай (Benz van), огт ядраахгүй, тавтай сайхан аялах зохион байгуулалт, төлөвлөлт онц сайн бэлтгэлтэй (тухайн орны түүх, соёлыг сайн мэддэг, дурсгалт газруудын тухай бэлтгэсэн шторктой), өглөө, өдөр, оройн хоол өндөр амт чанартай, машинд явах зуур кофе, ус ундаагаар хүртэл үйлчилж байсан. Жолооч нар нь олон жил Европт ажиллаж амьдарсан олон хэлтэй, чин сэтгэлээсээ үйлчилж тусалдаг, сайхан хүмүүс байна лээ. Peak Travel-ынхандаа сайхан дурсамж бүтээлцсэнд баярлалаа гэж хэлье. I would highly recommend them to anyone who is willing to travel to Europe.

8 сарын аялагч

Аялалд бүртгүүлэх